Б. Ганчимэг — Өө, би түүний

Өө, би түүний
Сүүлчийн гоёл нь
Өө, би түүнийхээ
Сүүлчийн хайр нь
Санчиг үсэнд нь эгшиглэж гэгэлзсэн
Сарниаж зовоосон аялгуу нь
Салж ч болдоггүй, нийлж ч болдоггүй
Сар шиг дагах садаа нь…

Ямар бардам бөгөөд үнэн байна аа.

Нөхөртөөн алгадуулж
Нөмгөн мэгшихэд
Нулимс цөхөрдөггүй
Нөгөө л гараараа
Нүдийг минь тэмтрэхэд
Нүүрээ бас буруулдаггүй
Нүцгэрсэн хус шиг
Энэ миний тавилан

Монгол бичгээр унших