Б. Одгэрэл — Хамаг сайхныг чинь
Хамаг сайхныг чинь
Арччихаж мэдэх үнсэлтээс
Халгасаар би зугтаж явна
Халуун сэтгэлээр чи гомдоод
Харах бүр улам гоо болоод байна
Хүршгүй сайхныг чинь
Эвдчихэж мэдэх тэврэлтээс
Хүчээр би зугтаж явна
Хүнээс далдуур чи уйлаад
Хүлцэх бүр улам гоо болоод байна
Гэрэл гэгээг чинь
Хагалчихаж мэдэх шөнөөс
Гэлмэсээр би зугтаж явна
Гэнэт тодорсон гэрэлдээ цэцгийн үр боловсроод
Гэм нүглийн жимсийг бусдад
Тэсгэлгүй хазуулсан байна...