П. Пүрэвсүрэн — Яая ч гэхэв дээ, чамд л тэгж дурлаад

Яая ч гэхэв дээ, чамд л тэгж дурлаад
Ясаа хайлтал уярсан байж ч мэднэ
Яалтай ч билээ дээ, чамд л тэгэхэд гологдоод
Ясаа чулууртал гуньсан байж ч мэднэ.

Тэгтэл
гал асаам нар байснаа чи мэдээгүй
Тэсгим хүйтэн
өвлийн жавар байснаа ч мэдээгүй

Галд шатахгүй өвс байснаа би бас мэдээгүй
Ганд ширгэхгүй ус байснаа би бас мэдээгүй

Миний хожим ухаарсан зүйл гэвэл
Мэдэхгүйгээр дүүрэн энэ орчлон л байсан.

Монгол бичгээр унших