
Дассан газрын даавуу,
Дассан дарсны амт зөөлөн.
Дассан хүний ааш,
Дассан хотын аяг хүйтэн.
Жаргалаа хачирлаж ууна.
Зовлонгоо хагасалж ууна.
Жаргал нэмэгдсэн нь үгүй.
Зовлон багассан нь үгүй.
Эрүүл давахад амьдрал хэтэрхий аргуун.
Эрүүл хүнийг дарлахдаа амьдрал хэтэрхий гаргуун.
Бүх зүйл сайхан болно гэдэгт
Бүх зүйл сайхангүй болтол хэсэг итгэнэ,
хэтэртэл итгэнэ.
Бүгд Найрамдах Монгол Улс мандтугай!